Sunday, January 3, 2016

Үнэнийг таних болоогүй байна даа би

ДМ нэгдэл гээд монгол улсын төлөө зүтгэе гсн уриатай олон залуучуудын нэгдэл бна аа. За би ч нээх уухай хадаан дэмжээгүй ч ажиглаад явдаг блаа. Өмнө нь хэд хэдэн хүнээс наадуул чинь захиалгатай хүмүүс ээ, энэ хэдэн намууд, нэр дэвшигчдээс ямар ч ялгаагүй, үймээн гаргахад турхираад өөрсөддөө ашиг унагах гэж яваа улс гэж сонсож бсан л даа. Нэг групп бдаг юм тэр группт нь элсчихжээ дуртай дух царайлаад. Аа бас нилээн хэдэн хуудсанд нь лайк дарчихсаны гайгаар зогсоо чөлөөгүй хар бараан мэдээлэл таймлайн дээр маань гарч ирээд бхаар нь ихэнхийг нь буцаачихсан юм. Тэгсэн сая санаандгүй онигоо уншаад инээгээд явж бтал хүүхдийн 20000-ын тухай, гадаадын өндөр хөгжилтэй оронд 21 нас хүртэл нь сар бүр ямар их мөнгө өгдөг тухай уншаад энэ чинь худлаа амьжиргааны түвшин доогуур гэр бүлд л хүүхдийн мөнгө гэж өгдөг юм. Хүүхдээ асарсны мөнгийг бол 2 нас хүртэл нь л өгдөг. Тэгээд ч ийм мөнгийг ажил хийхгүй улсаар тэжээлгэх гэсэн цагаачид, цыганууд л ихэнхдээ авдаг. Өндөр хөгжилтэй орны иргэд улс орондоо хүчээ өргөе, хөгжүүлье гэдэг хүмүүс байдгаас төрөөр тэжээлгээд хэвтье гсн бодолтой хүмүүс байдаггүй юм гээд коммент бичээд хаялаа. Тэгсэн комментийг маань дор нь устгаад хаялаа. Шуурхай админтай юмаа миний муу эсэргүү коммент 10 секунд болсон уу гүй юу. За шууд дургүй хүрээд комментоо дахиад бичлээ. Тэгэнгээ та нар коммент битгий устгаад бай, хүмүүсийг мэдээлэлгүйг далимдуулж худлаа юм бичихээ боль нтр гсн доор нь википедиагийн нэг линк (герман хэл дээр) тавиад энийг орж унш өөрөө юу ч мэдэхгүйм бж гэнээ. Яахав хэрүүлч заргач хүн ороод үзлээ. Герман хэл түй ч мэдэхгүйн болохоороо муу гүүгл транслэйтээ муулаад англи руу орчуулууллаа. Тэгсэн тэр нь орлогын албан татварын хөнгөлөлтийн тухай байгаа юм. Ганц германд гэлтгүй европын орнуудад амьжиргааны доод түвшингээс хамаарч орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой бдаг юм. (Манай Монголд ч бас бдаг юм бна. Сургалтын төлбөр, орон сууц авахад лав төлсөн орлогын албан татварыг буцааж өгдөг) Жишээ нь та хүүхэдгүй сард 500 еврогийн цалин авдаг бол орлогын албан татварт 20%-ыг буюу 100 еврог төлөх ёстой. Харин 1 хүүхэдтэй бол хүүхдийн сарын зардал буюу 200 евронд ноогдох татвараа хөнгөлүүлээд 100 евро биш 60 евро татварт өгнө. (Би хуулийг нь А,Б-гүй мэдэхгүй болохоор нэг иймэрхүү л хөнгөлөлт бдаг юм. Магадгүй яг хүүхдэд ногдох зардлыг татвараас бүрэн чөлөөлдөггүй байх.) За тэгээд энэ чинь ийм учиртай шдээ сар бүр хүүхдэд 200г өгдөг юм биш хүүхдэд ногдох зардал гэж тооцоод татвараас хөнгөлдөг юм гсн нөгөөх маань шууд намайгаа группээсээ өшиглөж гаргаад, бодвол хөөрхий муу эсэргүү комментуудыг маань устгаа биз. За тэхээр нь мсж бичлээ. Та нар ийм хүмүүс бсиймуу тээ нтр гээл хаха угаасаа хэрүүлч хүн. Тэгсэн мэдрэл муутай, сэтгэцийн өвчтэй хүн бна. Энэ пост бүтэн жил болж бгаан хэн ч худлаа гэж бичээгүй бгаа биз дээ гээд админ гуай өөрөө сэтгэцийн өөрчлөлттэй юм бичээд бна. Та нар худлаа гэж бичсэн хүний комментийг устгаад, группээсээ хасчихаар худлаа гсн коммент яаж үлдэхэв дээ л гэлээ.

За тэгээд эндээс монгол улс маань баларлаа сүйрлээ энэ муусайн хэдэн улстөрчдөөс боллоо эсэргүүцье, тэмцье, босъё гээд хашгираад орилоод байгаа хүмүүсийн за бараг 70-80% нь худлаа нөхдүүд байдаг гэдгийг олж харлаа хөөрхий. Эдэнд итгээд үнэхээр улсаа сайн сайхан, улс шиг улс болгоё гээд явж байгаа маш олон залуусын тухай бодлоо өрөвдлөө. (Нам дагасан хэд бол угаасаа мөнгө, албан тушаалын төлөө явж бгаагаа мэдэж бгаа хүмүүс харин эднийг дагаж бгаа хүмүүс бол толгойлогч хэдийнхээ ямар санаатайг мэдэхгүй худлаа үгэнд нь итгээд л явж бгаа болохоор бүх зүйл болоод өнгөрсний дараа үнэн нүүр царайг нь хараад цочирдох байх даа.) Монголчууд бид хэтэрхий гэнэн бас хэтэрхий мартамхай хүмүүс юм даа. Одоо ч сонгууль дөхөөд бүүр л их худал хуурмаг гарч ирэх байх даа. Энэ их худал хуурмаг дундаас хэсэгхээн үнэнг олох нөгөө бухал өвснөөс зүү эрэхээс ч хэцүү байх юм аа.

1 comment:

  1. Үнэн хэлжээ... Бас л хэцүү гарууд шүү дээ. Цалин өгөхгүй бол ийм ажил хийхгүй л гэнэ биз.

    ReplyDelete

Өөрийн сэтгэгдлээ энд хуваалцаарай