Saturday, August 19, 2017

Ашигтай ажилласан нь

Нээрээ энэ өвлийг би монгол өнгөрөөсөн. Өвөл очоод өөрөө баахан өвдсөөн. Эхлээд баахан өөх, мах идээд нойр булчирхай өвдөв, дараа нь даараад 2 ч удаа хоолой өвдөв. Бас манай гэрийнхэн ч өвдөцгөөв. Бараг өвчин хэлдэггүй ээж минь онош нь тодорхойгүй өвдөв, эмнэлэгт хэвтэв, хоол цай зөөлөө. Тэгтэл эмээ өвдөгний үений хагалгаанд ороод эхний хэдэн өдөр 4 дэх охин нь сахиж байгаад сахих хүнгүй болов. Нагац эгч над руу яриад сахих хүн хэрэгтэй байна гэхээр нь за за би л сахья даа гэж бодож байсан юм. Тэгсэн манай нагац ах над руу ярьж байгаан, их хөөрхөөн сонин сайхан юу байна майна гээл. Манай ах бид 2 чинь шулуун шударга харилцдаг байхгүй юу. Би чинь шууд залгаад сайн уу, за надад ийм асуудал гарлаа, ийм юм хэрэгтэй байна гэх мэтээр ярина. Тэгснээ л эмээг чинь сахих хүн байдаггүй гэхээр нь за за би сахья аа, харин надаа хоол зөөх хүн байхгүй шүү, өдөр бүр гадуур хооллох учраас хоолны мөнгө өгөөрэй гэв. Дүү жоохон хүүхэдтэй, тэгээд ч гэр нь эмнэлгээс өчнөөн хол, яг эмнэлгийн хажууд гэр нь байгаа 3 дахь охины хүүхэд нь салхин цэцэгтсэн учраас гэрээсээ гарч чадахгүй, ахынх бас хол, тэгээд ч тэднийх жоохон онцгүй хоол хийдэг болсон тул хоол авахгүй гэв (би хоол маш их голдог л доо, давс нь ихэдсэн, багадсан, будаа нь нялцайсан, мах нь хатуу гэх мэт таалагдахгүй л бол өлсөөд хэвтэж байя аа гэдэг хүн). Ах ч инээгээд тэгье ээ л гэж байна. Эмээгээ асрав аа. Би тийм хүн амьтан анхаарч халамжлах талаар ер нь маруухан хүн л дээ. Гэхдээ яахав хошин юм ярих дуртай болохоор эмээг нэг муу юм өдөржингөө инээлгээд байгаа юм аа. Бас өдөртөө нэг гарч ойр хавийн рестораны хоолны амт шалгаастай. Бараг 7 хоносон бх шүү, эмнэлэгт сахиур хийх хүнд л юм бна лээ. Ямар сахиурт ор байх биш, нэг сунадаг сандал дээр л хоног төөрүүлээстэй, нөгөөх нь ядаж бхад голдоо баахан нүхтэй, хөнжил нтр бхгүй, шөнө даараастай. За тэгээд эмээ бид 2 эмнэлгээс гарав. Аая тэгсэн ах эмээгээ сайн сахьсан гээд ядуу оюутан надад мөнгө шилжүүлж байгаан, манай эмээ бас баян надад мөнгө өгөв. Хаха 7н хоног сахиур хийсэн биш цулайтал баяжив.

Үхлийн тухай бодол

Би үхлийн тухай хааяа хааяа бодно оо. Анх 14, 15 настайдаа үхэх тухай нилээн их боддог байлаа. Тухайн үед надад нээх зовж зүдэрсэн зүйл байхгүй ч үхэхэд огт харамсахааргүй санагддаг байлаа. Учир нь би үхлийг аймшигтай зүйл биш урт хугацааны амралт гэж үздэг л дээ. 14, 15н настай хүүхдэд амьдралд хорогдох зүйл байхгүй байсан. Үүнээс хойш хааяа хааяа маргааш гэнэт үхвэл яах талаараа боддог байлаа. Харин өнөөдөр дахиад л үхэх тухай гүн гүнзгий бодов. Азтай нь яг л 15н настай үеийнх шигээ амьдралд хорогдох зүйл цөөхөн юм байна. Харин ялгаатай нь авлага, өглөг үүсжээ. Хэрвээ би үхвэл гээд мэйл дотроо авлага, өглөгөө жагсаагаад биччихлээ. Нэг хүнд өглөгтэй (надад мөнгө нь байгаа л даа, энэ хүн би мөнгөө авчихвал үрчих учраас чамд байж байг 9н сарын сүүлээр авъя гэсэн юм), нилээн хэдэн хүнээс авлагатай л юм байна хэхэ. 

Би урд нь ойр дотныхоо хүнийг алдаж үзээгүй гэж бичиж байсан даа. Яг 2 жилийн өмнө энэ өдөр үзсээн. Юм гэдэг их сонин юм билээ шүү. Би гадааддаа сурсаар л байгаа. Яг 2 жилийн өмнө зуны амралтаараа Америк явахаар шийдээд байсан чинь дүү маань хуримаа хийнэ, чи ир гэсэн тушаал ээжээсээ аваад, төлөвлөгөөгөө өөрчлөөд Монгол явав аа. Тэгээд санаандгүй тэнэж яваад аавтайгаа тааралдав. Манай аав, ээж 2 салаад удаж байгаа л даа. Би аавтайгаа бараг холбоогүй байдаг юм (би их муухай ааштай, надад буруу санагдсан, таалагдахгүй бол тэгээд өөрийнхөөрөө явдаг хүн л дээ). Аавтай ганц цаг л юм ярьж суулаа. Би хүнтэй уулзах гээд яарч явсан тул удаж чадсангүй. Аавтай ярилцах үед аав намайг хүнтэй суухгүй яваад байна гэхээр нь хүнтэй сууж яах юм хүүхэд өнчрүүлэх гэж үү гээд л хэлж амжиж байгаа юм. Тэгээд дахиж уулзахаар болсон ч би завгүй завгүй гэсээр уулзсангүй. Аав нэг утсаар яриад наадмаар ах дүүстэйгээ хөдөө явлаа ирээд уулзъя гэж ярьсан. Тэгтэл 8н сарын эхээр аавын утаснаас аавын ах залгаад аав гэнэт өвдсөн, ухаангүй эмнэлэгт удаж байгаа, ирээч гэв. Би хөдөө гэртээ байсан болохоор дараа 7н хоногоос л хот оров. Эмнэлэгт очлоо. Сэхээ рүү орлоо, ухаангүй хэвтэж байгаа аавыг харлаа. Шөнө нь над руу өвөө залгаад маргааш эмнэлэгт ирэх хэрэггүй гэж хэлсэн. Оршуулганд оролцлоо. Тэр үед би уйлаад л байсан гэхдээ залуугаараа өнгөрсөн аавын төлөө биш шүү. Өөрийнхөө төлөө, энэ хорвоо дээр намайг юу ч хийсэн миний талд орох, намайг ямар ч болзолгүйгээр хайрлах, надад ямар нэг асуудал тулгарахад түшиж тулах нэг хүн маань байхгүй боллоо гээд би уйлж байсан юм. Тэгэхэд хүн нас барахад уйлж байгаа хүмүүс тэр хүний төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө уйлдаг нь үнэн гэдгийг дахин нэг ухаарсан шүү. Өмнө нь ч би ингэж боддог байсан, энэ удаа өөр дээрээ ухаарав аа гэж. Тэр зун дүү хуримаа хийгээгүй байсан бол би Монгол явахгүй байсан (америкийн визагаа хүртэл авчихсан байсан юм), яг тэр өдөр, тэр цагт, тэр замаар яваагүй бол аавтай таарахгүй байлаа, таараагүй бол аав бид 2 бие биенийхээ дугаарыг мэдэхгүй байлаа, хөдөөнөөс ганцхан хоногийн дараа хот орсон бол аавыг эмнэлэгт харахгүй байлаа гэх мэт санамсаргүй тохиолдол мөртлөө бүгд цаанаасаа тохируулсан юм шиг олон үйл явдал тэр үед болсон доо. Тэр үед өөрийнхөө гаргаж байгаа зан аашийг би бас их гайхаж байсан. Жишээ нь би аавыг өнгөрсний дараа нэг хэсэг ганцаараа байхыг хүсэхгүй байлаа, учир нь ганцаараа байхаар л аавын тухай бодох гээд байсан. Бас бусад хүмүүст аав нас барсан гэж мэдэгдэхийг хүсэхгүй байлаа, учир нь ямар ч үг хүнийг тийм үед тайтгаруулж чаддаггүй юм байна лээ. Тэрний оронд мэдээгүй хүмүүстэй инээж хөхрөөд, энгийн байсан нь өөрт амар. Бас одоо хүртэл хэнтэй ч аавын тухай ярилцахыг хүсдэггүй. Өнгөрсөн зун би америк явсан л даа. Хамгийн сайн найзтайгаа уулзсан. Яагаад ч юм надаас аавын тухай асуусан, тэр үед зүгээр л тэр талаар яримааргүй байна гэж хэлсэн. Найз маань намайг сайн мэднэ л дээ, тийм болохоор юу ч хэлээгүй.

За за үхлийн тухай нэг иймэрхүү бна даа.

Sunday, January 3, 2016

Үнэнийг таних болоогүй байна даа би

ДМ нэгдэл гээд монгол улсын төлөө зүтгэе гсн уриатай олон залуучуудын нэгдэл бна аа. За би ч нээх уухай хадаан дэмжээгүй ч ажиглаад явдаг блаа. Өмнө нь хэд хэдэн хүнээс наадуул чинь захиалгатай хүмүүс ээ, энэ хэдэн намууд, нэр дэвшигчдээс ямар ч ялгаагүй, үймээн гаргахад турхираад өөрсөддөө ашиг унагах гэж яваа улс гэж сонсож бсан л даа. Нэг групп бдаг юм тэр группт нь элсчихжээ дуртай дух царайлаад. Аа бас нилээн хэдэн хуудсанд нь лайк дарчихсаны гайгаар зогсоо чөлөөгүй хар бараан мэдээлэл таймлайн дээр маань гарч ирээд бхаар нь ихэнхийг нь буцаачихсан юм. Тэгсэн сая санаандгүй онигоо уншаад инээгээд явж бтал хүүхдийн 20000-ын тухай, гадаадын өндөр хөгжилтэй оронд 21 нас хүртэл нь сар бүр ямар их мөнгө өгдөг тухай уншаад энэ чинь худлаа амьжиргааны түвшин доогуур гэр бүлд л хүүхдийн мөнгө гэж өгдөг юм. Хүүхдээ асарсны мөнгийг бол 2 нас хүртэл нь л өгдөг. Тэгээд ч ийм мөнгийг ажил хийхгүй улсаар тэжээлгэх гэсэн цагаачид, цыганууд л ихэнхдээ авдаг. Өндөр хөгжилтэй орны иргэд улс орондоо хүчээ өргөе, хөгжүүлье гэдэг хүмүүс байдгаас төрөөр тэжээлгээд хэвтье гсн бодолтой хүмүүс байдаггүй юм гээд коммент бичээд хаялаа. Тэгсэн комментийг маань дор нь устгаад хаялаа. Шуурхай админтай юмаа миний муу эсэргүү коммент 10 секунд болсон уу гүй юу. За шууд дургүй хүрээд комментоо дахиад бичлээ. Тэгэнгээ та нар коммент битгий устгаад бай, хүмүүсийг мэдээлэлгүйг далимдуулж худлаа юм бичихээ боль нтр гсн доор нь википедиагийн нэг линк (герман хэл дээр) тавиад энийг орж унш өөрөө юу ч мэдэхгүйм бж гэнээ. Яахав хэрүүлч заргач хүн ороод үзлээ. Герман хэл түй ч мэдэхгүйн болохоороо муу гүүгл транслэйтээ муулаад англи руу орчуулууллаа. Тэгсэн тэр нь орлогын албан татварын хөнгөлөлтийн тухай байгаа юм. Ганц германд гэлтгүй европын орнуудад амьжиргааны доод түвшингээс хамаарч орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой бдаг юм. (Манай Монголд ч бас бдаг юм бна. Сургалтын төлбөр, орон сууц авахад лав төлсөн орлогын албан татварыг буцааж өгдөг) Жишээ нь та хүүхэдгүй сард 500 еврогийн цалин авдаг бол орлогын албан татварт 20%-ыг буюу 100 еврог төлөх ёстой. Харин 1 хүүхэдтэй бол хүүхдийн сарын зардал буюу 200 евронд ноогдох татвараа хөнгөлүүлээд 100 евро биш 60 евро татварт өгнө. (Би хуулийг нь А,Б-гүй мэдэхгүй болохоор нэг иймэрхүү л хөнгөлөлт бдаг юм. Магадгүй яг хүүхдэд ногдох зардлыг татвараас бүрэн чөлөөлдөггүй байх.) За тэгээд энэ чинь ийм учиртай шдээ сар бүр хүүхдэд 200г өгдөг юм биш хүүхдэд ногдох зардал гэж тооцоод татвараас хөнгөлдөг юм гсн нөгөөх маань шууд намайгаа группээсээ өшиглөж гаргаад, бодвол хөөрхий муу эсэргүү комментуудыг маань устгаа биз. За тэхээр нь мсж бичлээ. Та нар ийм хүмүүс бсиймуу тээ нтр гээл хаха угаасаа хэрүүлч хүн. Тэгсэн мэдрэл муутай, сэтгэцийн өвчтэй хүн бна. Энэ пост бүтэн жил болж бгаан хэн ч худлаа гэж бичээгүй бгаа биз дээ гээд админ гуай өөрөө сэтгэцийн өөрчлөлттэй юм бичээд бна. Та нар худлаа гэж бичсэн хүний комментийг устгаад, группээсээ хасчихаар худлаа гсн коммент яаж үлдэхэв дээ л гэлээ.

За тэгээд эндээс монгол улс маань баларлаа сүйрлээ энэ муусайн хэдэн улстөрчдөөс боллоо эсэргүүцье, тэмцье, босъё гээд хашгираад орилоод байгаа хүмүүсийн за бараг 70-80% нь худлаа нөхдүүд байдаг гэдгийг олж харлаа хөөрхий. Эдэнд итгээд үнэхээр улсаа сайн сайхан, улс шиг улс болгоё гээд явж байгаа маш олон залуусын тухай бодлоо өрөвдлөө. (Нам дагасан хэд бол угаасаа мөнгө, албан тушаалын төлөө явж бгаагаа мэдэж бгаа хүмүүс харин эднийг дагаж бгаа хүмүүс бол толгойлогч хэдийнхээ ямар санаатайг мэдэхгүй худлаа үгэнд нь итгээд л явж бгаа болохоор бүх зүйл болоод өнгөрсний дараа үнэн нүүр царайг нь хараад цочирдох байх даа.) Монголчууд бид хэтэрхий гэнэн бас хэтэрхий мартамхай хүмүүс юм даа. Одоо ч сонгууль дөхөөд бүүр л их худал хуурмаг гарч ирэх байх даа. Энэ их худал хуурмаг дундаас хэсэгхээн үнэнг олох нөгөө бухал өвснөөс зүү эрэхээс ч хэцүү байх юм аа.

Thursday, February 19, 2015

Амиа бодох үзлийг дэмжигч



За би бол аймшигтай амиа бодсон хүн ш дээ. Миний хувьд ерөөсөө би нэгдүгээрт. Хэхэ хүмүүс намайг одоохондоо хүүхэдгүй болохоор тэгж бгаан хүүхэдтэй болохоороо хүүхэд 1рт болноо л гэдийн. Тэр ч мэдээж ойлгомжтой л доо. Би өөрийн хүүхэд байтугай дүүгийн хүүхэдтэй барьцаад би нэгдүгээрт гээд гүйж явна гэж юу байхав. Гэр бүлийнхэнтэйгээ ч нээх барьцаад бхгүй. Нэг хүний төлөө гүйсэн хүн бдаг даа. Өөрийнхөө юманд тэгж гүйхгүй байж хүний асуудал, хүний ажилд өөрийнхөөсөө илүү анхаарал тавиад л өөрийгөө золиослоод. Би тийм хүн биш ээ л гэж. 




Би асуудлыг ер нь хурдан шийддэг. Яагаад гэнэт солиороод амиа бодогч нтр гэснээ асуудал шийдэх рүү орчихвоо гэж үү? Учир нь би асуудлыг шийдэхдээ амиа бодогч зан чанараа ашигладагт бгаа юм. Зарим хүмүүс шийдвэр гаргах гэж бөөн юм болдог. Шийдэлд хүрэхгүй байж л наана нь ямар ч хэрэггүй асуудалд санаа зовоод л. Би тэр хүмүүст ингэж зөвлөдийн. За таньд мэдээж 2оос олон гарц бгаа байх асуудлыг шийдэх. Хамгийн эхлээд та огт боломжгүй гарцуудыг март. Зарим хүмүүс надад ийм асуудал бна. Энийг ингэж ингэж шийдэж болж бна. Би тэхдээ алийг нь сонгохоо мэдэхгүй бна гэдийн. Тэхээр нь би эхлээд шууд тэгвэл энийг сонгочооч гэхээр энийг сонгож болохгүй ийм ийм учраас гэнэ. За тэгвэл энийг гэхээр бас сонгож болохгүй баахан шалтгаан хэлнэ. Ингэсээр бгаад хүмүүст ихэнхдээ 1-3 л гарц үлддэг. Уул нь зөвхөн боломжит 3н гарцыг жинлэж үзэж байж шийдвэрээ гаргахад болох юман дээр хүмүүс боломжгүй баахан гарцуудад санаа зовж цаг алддаг. Зарим тохиолдолд ердөө ганц гарч байх ч тохиолдол бий. Мэдээж таньд ийм л ганц гарц бнаа яагаад гэвэл энэ энэ гарцууд ийм ийм саадтай учраас сонгох боломжгүй ээ гээд хэлээд өгвөл тэр хүнд өөр арга бхгүй учраас тэрийгээ л сонгоно. Харин ганцхан бсаар бхад өөр бусад боломжгүй гарцуудын талаар санаашрах бол миний хувьд шал хэрэггүй зүйл. Тэрний оронд ганц гарцаа илүү сайжруулахад санаагаа чилээсэн нь дээр. За ганцхан гарцтай асуудлын хувьд ийм. Харин 2оос олон боломжит гарц бгаа тохиолдолд би амиа бодноо. Шууд л за энэ хэдээс аль нь надад хамгийн ашигтай, хамгийн аятайхан, тухтай нь вэ? Аа тэр гарц бусад хүмүүст хортой хохиролтой юу? Мэдээж бусдыг хохироож өөртөө маш их ашиг гаргахын оронд бусдыг хохироолгүй өөртөө арай бага ашигтайг сонгосон нь дээр. Харин хэзээ ч өөрийгөө хохироосон бусдад ашигтай сонголтыг хийхгүй. Жишээ нь манай ээж дандаа ийм хачин сонголт хийдийн. Та өөрөө хохирох гээд бна шдээ гэхээр за яахав дээ сүртэй юм биш гэнэ. Тэгээл өөрөө жижиг жижиг хохироол яваад бна. Ядаж бхад манай ээж хүнд үгүй гэж хэлж чаддаггүй төрлийн хүн. Би бол жишим ч үгүй хүний нүүр лүү харж бгаад ҮГҮЙ (мэдээж юу гэж байнга ийм боловсон хэлэхэв лай лай, өө яшиг яшиг, би лав чадахгүй шүү, залхуу хүрээд бнөө, өөрөө тэхгүй юу гэх мэтчилэн) гээл хэлчихдэг юм. Энэ нь ч надаа амар. Би хүнд амалсан бол амалснаа заавал биелүүлэхийг хичээдэг. Байнга биелүүлдэггүй л дээ заримдаа худлаа болно. Тэр үедээ надад ядаргаатай мэдрэмж төрдийн. Би бусад хүмүүсийг өөр шигээ гэж боддог болохоороо ямар нэг юм гуйх үед ЗА гэсэн л бол болно гээд итгэчихдэг. Дараа нь нөгөө хүн хэлсэндээ хүрэхгүй тохиолдолд уур хүрдийн аль хэдийн чадахгүйгээ хэлчихсэн бсан бол би өөр арга олно шд. Болохоосоо болохгүй хүртэл нь ядаж өөрөө оролдоно шд гэж боддог болохоор өөрөө хэлсэн амандаа хүрэхгүй тохиолдолд тэр хүн миний худлаа амлалтаас болж итгэл алдарч, уурлаж бухимдаж, хамаг төлөвлөсөн зүйл нь бүтэхээ больсон гэж бодохоор үнэн лайтай мэдрэмж төрөөл нээх худлаа өөрийгөө буруутгаал. 




За за сүүлдээ юуны тухай бичиж бгаагаа мартаад тэнээд явжээ. За ямар ч гсн би бол маш амиа бодсон хүн ба тэрийгээ огт буруу гэж боддоггүй, миний энэ үзлийг буруутгадаг хүмүүстэй байнга маргаан хийж дийлэхгүй ч гсн нөгөө хүнд ямар ч бсан нээрээ энэ бас зарим талаараа зөв юм бна шүү гсн эргэлзээ үлдтэл нь өөрийн үзэл бодлоо хамгаалдаг хөөн гэж.

Хаха шинийн нэгний бичлэг юм бна шдээ. Юун хачин юм биччихвээ сар шинийн анхны бичлэг гсн чинь.

За сар шинэдээ сайхан шинэлж юу санасан есөн хүслээ биелүүлээрэй!

Thursday, December 4, 2014

Хайр нь дотроо хал нь гаднаа

Эрэгтэй хүмүүс ихэнхдээ ингэж хайрладаг юм шиг. Ийм хайрыг мэднээ. Тэхдээ тухайн үедээ огт мэдрээгүй хаха. Би угаасаа мэдрэмжгүй хүн л дээ. Хүн ер нь монголоор л хэлэхгүй бол ойлгохгүй хүн шдээ. Нэг таньдаг залуу бсан юм. Таньдагаас арай дотно тэгсэн мөртлөө бас бүүр дотно нтр гэчихэж болмооргүй. Бид 2 2уулхнаа байх үедээ хамаагүй юм хумаа ярьж, найзархаж ер нь надтай 2уулхнаа байхаараа жирийн бна. Аан олуулаа бөөнөөрөө байх үедээ дандаа намайг шоолж шоглож бүр дээрэлхээд ч бгаа юм шиг. Би энэ надад дургүй л гэж боддог блаа. Тэгсэн олоон жилийн дараа чи намайг тоогоогүй шдээ гэж хэлж намайг шоконд оруулж билээ. Хаха би урдаас нь хүүе юу яриад бгаан чи надад дургүй бсан биз дээ гэжийгаан бишүү. Загварын ертөнц гээд солонгосын олон ангит кино бдаг даа. Саяхан тэр киноны дууг эргэн дурсахуй гээд фб-ийн группээс олж сонсоод. Гэнэт дурсамж сэргээд тэр киногоо хальт гүйлгэж үзэв ээ. Тэгсэн тэр гол дүрийн залууг хараад саналаа л даа.  Хальт ярьж өгвөл 1 хүүхэнд 2 залуу дурлана за угаасаа ч солонгос кинонд нэг бол нэг хүүхэнд 2 залуу эсвэл 1 залууд 2 хүүхэн дурлаад тэгээд бөөн юм болж болж арай гэж амар сайхандаа жаргадаг шдээ кк. Хамгийн гол нь эхлээд нэг залуу нөгөө хүүхэнд хайртай байна. Гэхдээ тэрийгээ барагтай бол илэрхийлэхгүй. Тэгсэн 2 дахь залуу гарч ирнэ. Тэр бас хүүхэнд дурлаваа тэхдээ байнга дэмжээл, халамжлаал бна. Уул нь хүүхэн эхлээд эхний залууд хайртай байсийн. Тэгсэн эхнийх нь тоохгүй царайлаал 2 дахь нь анхаарал тавиад бсан чинь сүүлдээ 2 дахь залууд хайртай болно. Тэгсэн сүүлдээ юу ч болоод бдаг билээ 2 дахь залуу нь гэнэт сүүлэрч мүүлрээд сүүлдээ шоронд орно. Энэ хооронд эхний залуу хөөрхий алдаагаа ухаарсийн байлгүй анхаарал халамж тавьж эхэлнэ. Ингээд хүүхэн буцаад эхний залууд хайртай болоод яг хуримаа хийх гэж бсан чинь нөгөө гай нь машинд дайруулаад үхчихдийн. Угаасаа шал тэнэг төгсгөлтэй кино төгсгөлөөс бусад нь надаа их таалагддаг одооны солонгос кинонуудыг бодвол үзүүштэй драма л даа. Би ер нь кино ч бай, зохиол ч бай бүр заримдаа шүлгийг хүртэл амьдрал дээр буулгаж ирж боддог л доо. Бодит мэтээр гэхиймуу даа. Тэгээд энэ киног бодит амьрал гэж үзэхэд хүүхнийг тэгтэл буруутгаж болмооргүй. Ер нь солонгос кинон дээр сайн залуу нь дандаа хаягддаг ч гсн үнэндээ эмэгтэй хүн гэдэг халамж анхаарал зэрэг жижиг боловч байнгын зүйл сэтгэлд нь илүү хурдан хүрдэг юм шиг санагддаг. Мэдээж уул нь сайн, муу залуу гэдэг нь илүү чухал боловч сэтгэл гэдэг нь тийм зүйлд хууртагдаад бгаа болохоор яалтай ч билээ. Би эрэгтэй найзууддаа хэлдэг юм. За та нар байн байн эхнэртээ цэцэг аваачиж өгч бгаарай, хааяа ч гсн 2уулхнаа кино театр, жүжиг, хошин шог ч бсан үзэж бгаарай, бас хааяа 2уулхнаа ресторанд хооллоорой гэж. Эрэгтэй хүмүүс чинь бас над шигээ монголоор хэлэхээс нааш ойлгохгүй. Бүр ингэж тодорхой хэлээд байхад чинь хүртэл ойлгохгүй цэцэг аваачаад өгснөөс хувцас нтр авсан нь дээр бишүү цэцэг чинь хэд хоноод үхнэ мүхнэ гээд солиороод бдийн. Тэхээр нь би эмэгтэй хүн бнаа мэджийнэ зүгээр миний үгэнд ор гэдийн. За ер нь бол хайр нь дотроо хал нь гаднаа тийм хайрыг олж харж сурахиймсаан л гэж. Аа бас

Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй


Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй 
Дэргэд чинь өнгөө гээж 
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй 
Унаж боссон амьдралд 
Уусан байхыг чинь харахгүй 
Уруулд чинь духаа наагаад 
Учирлаж гуйхгүй
Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй
Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй
Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ
Р.Эмүжин

Sunday, August 10, 2014

Хөгшин оюутан

Энд 26-аас дээш настай бол ажил хийх ёстой гэж үзээд бүх хөнгөлөлтөөс нь хасагдчихдаг юм оюутан ч гсн. Жишээ нь сарын хот доторх нийтийн тээврийн билет, банкны сар бүрийн шимтгэл, суралцахын хажуугаар ажил хийвэл бас татвар төлөх ёстой гээд л ямар ч хөнгөлөлтгүй амьдарна. Гэхдээ энэ хөнгөлөлт байхгүй нь надаа зарим талаараа хэрэг болж байгаа л даа. Жишээ нь автобусны сарын хөнгөлөлтгүй билет үнэтэй, тэгээд манай сургууль дотуур байрнаас 3хан буудал, бас би ганцаараа алхах дуртай, хурдан алхдаг, илүүдэл жинтэй гэх зэрэг нийлээд би 2-р сараас эхлээд сургууль руугаа явах, буцахдаа алхдаг болсон. Жирийн хурдаар бол 30 минут, оройтож гарсан үед бол 20 минут л алхана. Бас дунд нь хальт зогсоод 3 минут сунгалтын дасгал хийчихнээ хэхэ. Тэгээд үр дүнд нь 62кг-аас 58кг болтлоо турсан. (Одоо бүр 53 кг болсоон хэхэ) Бас хааяа гүйх гэж үзээл байгаа. Би багаасаа гүйж чаддаггүй байсийн. Аймар хурдан амьсгаадаал, ядраал, цээж өвдөөл. Тэгсэн турсан чинь бие хөнгөрөөл гүйчмээр ч санагдаад. Сая хэд хоног энд дулаараад 20С болохоор нь өглөө биеийн тамирын хувцсаа, алхах гэж авсан пүүзтэйгээ өмсөөл, үүргэвчээ үүрээл 5 минут гүйгээл 5 минут алхаал хэхэ. Ойрд жоохон хүйтрээд курткээ өмсчихсөн чинь гүйх гэж худлаа болсоон. Тэхдээ үнэнчээр алхсаар байгаа. Нээрээ хүн турчихаараа залхуурах эрс багасдаг юм байна лээ шүү. Би таргалаад бүүр хөдлөх дургүй болсон байснаа тураад л ойлголоо шд. Одоо хуучин жиндээ очно гсн зорилго тавиад л амьдраад байгаа. Чихэр бага идэж байгаа, 7н хоногт 4н удаа шөл, 1 удаа хуурга, 2 өдөр нь бас залхуураад талх нтр идээд өнжчихнөө.

За би ч ингээд хадуурчихдийн. Уул нь хөгшин ч гсн онц сурдаг оюутан шүү гэж өөрийгөө гайхуулах гэж байсийн. Энд 2 Монгол охинтой цуг байдаг юм. 2уулаа надаас дүү л дээ. Нэг нь бүр манай дүүгээс дүү. Би чинь их муухай ааштай хүн шүү дээ. Хэт биеэ даасан гэдгиймуу, өөрийнхөө үзэл бодолд хэт итгэсэн гэхиймуу бас хажуугаар нь жоохон хүнд зааж зааварлах дуртай юм шиг байгаан. Анх ирчээд цуг амьдардаг 2тойгоо таарахгүй зүйл их гардаг байлаа. Угаасаа над шиг ааштай хүнтэй огт таньдаггүй хүн байтугай таньдаг хүн цуг амьдрахад хэцүү л дээ. Жишээ нь би орой 10н цаг гэхэд унтана, өглөө 6.30 гэж босно. Хажуугаар нь дундын юмаа хэрэглэчихээд цэвэрлээчээ гээд л, бас зарим нэг буруу зүйлийг нь харахаараа дуугүй сууж чадахгүй ингээч тэгээч гэчихдэг байсийн. Би чинь бусдад саад болохгүй байхыг хичээдэг бас хүмүүсээс тийм зүйл шаарддаг хүн л дээ. Тэгсэн нэг охин нь нэг удаа миний компьютерийг хэрэглээдхий миний цэнэг дуусчихлаа гэхээр нь тэг тэг тэхдээ цэнэг нь бас багасчихсан байгаа шүү. Дуусахаас нь өмнө оруулж ирж цэнэглээрэй гээл өгөв. Нөгөөдөх маань өрөөнөөс гараад хүнтэй чаталж байгаад цэнэгийг нь таг суулгаад унтрахаар нь ирлээ. Би ч цэнэглэж орхичихоод л орой унтахынхаа өмнө асаасан чинь нөгөө хүүхдийн чаталж байсан юм тэр чигээрээ гараад ирвээ. Би ч уул нь хувийн нууцыг хуулиар хамгаална гсн үзэл бодолтой хүн л дээ. Тэгсэн хаахын хооронд нүд маань миний тухай бичсэн хэсгийг нь олоод харчихсан. Хүн тэгээл муухайн байна лээ. Миний юмыг уншсан бол би бөөн уур болох байж л тэр хүүхдийн бичсэнийг хэрэгт дурлаад уншсан. Гэхдээ зөвхөн миний тухай бичсэн тэр хэсгийг нь. Утга нь гэвэл эгч нь цуг байгаа хүүхдүүд чинь ямархуу байна гэж асуухаар нь нөгөө охин маань хөгшин нь жоохон сонин, нөгөөдөх нь гайгүй гэжээ. Тэгсэн эгч нь тийм хөгшин байж юугаа сурах гэж явдаг байнаа гэчихсэн байсан. Үнэндээ тэрийг уншаал нээх гомдмоор, дургүй хүрмээр, хамаг муухай мэдрэмж төрөөд явчихсан. Би чинь хөгшин хөгшин гэж дөнгөж 26 настай шүү дээ. (Одоо 20 хоногийн дараа бүр 27 хүрлээ) Энэ нас хүртлээ би зүгээр байгаагүй 10н жилээ, их сургуулиа сурж төгсөх насаараа л суралцаж төгссөн, сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажил хийсэн. Гадаад явж сурахаар шийдээд ажлаасаа гарч бүтэн жил гэртээ байсан л даа бас хэхэ. Тэгээд би чинь бакалавраар биш мэргэжлээ дээшлүүлэх гээд уул нь магистраар сурах гээд ирсэн юм байгаа шд. За тэр хэсэг хүний хувийн юмыг уншаад л би ямар ч байсан энэ өөрсдийгөө сурах насан дээрээ байгаа, залуу намайг хөгширчөөд юугаа сурах гээд байгаан гээд байгаа хүүхдүүдээс илүү суръя. Ямар ч байсан хөгшин нь юу ч сурдаггүй, муу гэж хэлүүлэхгүй гэж шийдсэн. Бас тэртэй тэргүй ойлгохгүйгээс хойш энэ 2-т ч элдэв юм хэлэхээ болъё. Намайг анх удаа чи ингэчихэж байгаач гээд хэлчихсэн чинь та юундаа надад заагаад байгаан гэж хэлж байсан л даа. Би чинь манай дүүгээс дүү юм болохоор нь дүү шигээ санаал энийгээ ингэчихэж бай нтр гэхгүй юу. Зүгээр өөрийгөө л авч явъя, бусдад юм хэллээ гээд адлагдахын нэмэр юм байна гсн дүгнэлтэнд хүрсэн. Одоо бид 3 тэгж их муудалцахаа больсон. Нэг талаар удаан хамт байгаад бие биенийхээ занг бага багаар мэдэж эхэлж байгаа байх, нөгөө талаар би амиа бодоод энэ 2т буруу зөв юу ч хийсэн ямар нэг юм хэлэхээ больсонтой холбоотой байх даа.

Драфт дотор хадгалчихаж хальт одооны мэдээллээ оруулаад тавьчихъя даа

Ганцаардал

Мерилинтэй хамт 7н хоног гэдэг киног үзээд ганцаардлын тухай ойлгох шиг боллоо.

Ганцаардлын тухай хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Миний хувьд бол би өөрийгөө ганцаардмал хүн гэж боддог ба хамгийн гол нь тэр байдалдаа дуртай. Албаар өөрийгөө тойруулж хана босгож бусдаас зугатаадаг гэх юм уу даа. Хүмүүс надад хэт ойртохоор өөрт маань эвгүй би нүцгэн юм шиг мэдрэмж төрдөг юм. Магадгүй би хүмүүс миний тухай бүх зүйлийг мэдэхээс айдаг ч байж магад. Хүмүүс миний тухай бүх үнэнийг мэдэх юм бол миний сайн тал мэт харагддаг зүйлүүд магадгүй сул тал минь болохыг, сул тал маань болох зүйлүүд миний хамгаалалт болохыг олж харах байх. За би ч яахав ийм хүн юм байж.

Олон алдартай хүмүүсийн тухай уншихад тэр их ганцаардмал хүн байсан. Ганцаараа үлдэхээс айдаг байсан гэж байдаг. Тэрийг уншаад нэг их ойшоодоггүй байлаа л даа. Ганцаардлаас мэдэрдэг өөрийнхөө мэдрэмжээр л ойлгодог блаа. Өнөөдөр энэ киног үзээд л тэр хүмүүсийн мэдрэмжийг зах зухаас нь ойлгох шиг. Энэ кинонд Мерилин оройдоо архи уугаад тэгээл Колинийг ирэхэд
- Миний хайрласан хүн бүр намайг орхидог. Чи ч бас намайг орхих уу? гэж асуудаг. Өдөртөө Мэрилин үргэлж хүмүүсийн дунд байдаг. Түүнийг хүмүүс хүрээлж, хайрладаг. Миний бодлоор өөрөө ч хүмүүсийн хайрыг татах их дуртай байсан шиг, хүмүүс өөрийг нь хайрлахаа болих вий гэдгээс айдаг байсан юм шиг. Гэтэл шөнө болоход бүгд гэр гэр лүүгээ харьж Мэрилин ганцаараа үлддэг. Тэр үед л тэр хэн ч жинхэнээсээ түүнийг хайрлахгүй байгаам шиг, орхигдсон, энэ дэлхий дээр хэн ч түүнийг хайхрахгүй байгаам шиг мэдрэмжийг мэдэрч сэтгэлээр унадаг юм шиг санагдсан. Магадгүй гэр бүл, хамаатан садан гэдэг л хүнийг хариу нэхэхгүй үргэлж хайрлаж байдаг болохоор алдартай хүмүүст тийм зүйл дутагддаг байх. Заримдаа тийм мэдрэмж надад ч гэсэн мэдрэгдэж л байсан. Жишээ нь та ажил дээрээ ажлын гол дүр. Бүх хүнд та хэрэгтэй бүгд таны тусламжийг хүсдэг, таны санаа бодлыг сонирхдог, тусгадаг гэтэл та гэртээ хэн ч биш байдаг бол магадгүй ганцаараа амьдардаг бол ажил дээрх тэр их би чухал хүн, бусдад хэрэгтэй хүн гэсэн мэдрэмжээс хав харанхуй хэн ч хүлээгээгүй гэрт харихад таньд тэнгэрээс гэнэт газар буугаад ирсэн юм шиг тийм орхигдсон мэдрэмжийг мэдэрч болох юм. Тийм л мэдрэмжээс болоод ганцаараа үлдэхээс, өөрийн чухал хүн гэдгийг мэдрүүлж байгаа газрыг орхиод хэн ч биш болох газар руу явахгүйн тулд та магадгүй ажил дээрээ илүү цагаар байхыг эсвэл ганцаардлаа мэдрэхгүйн тулд архи ууж болох юм.

Би энэ мэдрэмжийг урд нь ганцаардал гэж мэддэггүй байснаас биш мэдэрч байсан. Тэр үедээ би автобусаар зугаалах дуртай хэхэ ер нь бол би яахаа мэдэхээ больсон үедээ ихэнхдээ нийтийн тээврээр зугаалдаг юм. Цонхоор хараад амьдралыг мэдрэхэд магадгүй та ганцаардлаа мартаж болох юм. Бас хүүхдийн тоглоомын талбайд очиж суухаар би амьдрал дунд орж амьдарч байгаагаа мэдэрдэг. Зүгээр л хүүхдүүдийн тоглохыг харахаар тэд бидний хувьд ямар ч утгагүй зүйлээр ямар их хөгжилдөж байгааг харж болдог. Өөрийнхөө дуртай зохиол жишээ нь Харри Поттерийг унших үед би ганцаараа биш тэр номны ертөнцөд очиж зохиолын дүрүүдтэй хамт амьдардаг юм. Зүгээр л хотын хөл их гудамжаар алхахад тэнд явж байгаа хөгшин эмээ, өвөө эсвэл ээж, аавтайгаа явж байгаа сахилгагүй хүү, палаж өмссөн охид, найзуудаараа ямар нэг хөгжилтэй зүйл ярьж түүндээ бүгд хөхрөлдөж байгаа охид, нэг нэгнийхээ мөрөн дээр алгадаад эсвэл толгой рүү нь цохиж байгаа хөвгүүд гээд тэднийг харахаар миний дурсамжууд сэргэдэг гэхүүдээ. Нээрээ л 10н жилд байхдаа найзуудтайгаа нэг инээгээд эхлэхээр ямар ч утгагүй юм ярьсан инээгээд л байдаг байснаа, жоохон байхдаа хийж байсан хөгжилтэй үйлдлүүдийн минь талаар ярьж өгсөн ээж, аавын яриаг санаад инээмсэглэж эхэлдэг юм. Харин инээмсэглээд эхлэнгүүт орхигдсон, амьдрал утгагүй ч юм шиг санагдах тэр мэдрэмжүүд алга болоод би энэ хорвоо дээр зөвхөн жаргах гэж ирснээ санадаг.

Saturday, December 28, 2013

Walk the line. 35н жил хамт амьдрах хүн

Энэ киног үзээд нээх их бодолд оров. Анх удаагаа үзэж байгаан биш л дээ. Гэхдээ үзэх болгондоо бодолд орж, таарах болгонд нь үздэг кино. 

Бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн 19 билүү 20р зууны хамгийн алдартай хайрын түүхүүдийн нэг гсн шүү дээ нэг review-ээс уншихад. 

Гол утга нь болохоор нэг жирийн залуу алдартай эмэгтэйд яг хайртай ч биш сонирхдог, таалдаг гэхиймуу даа. Тэгээд жирийн залуу учраас жирийн амьдралаар амьдраад эхнэртэй, хүүхэдтэй болдог. Тэгээд гэнэт дуучин болохоор шийдээд бас хөөрхөн зовж байгаад дуугаа бичүүлээд тэр нь амжилттай болж алдартай дуучин болно. Тэр хугацаандаа нөгөө алдартай эмэгтэйтэйгээ танилцаж бүр цуг аялан тоглолт хийдэг. Тэр үеэрээ нөгөө эмэгтэйдээ хайртай болно. Гэвч нөгөө эмэгтэй нь тэрийг гэр бүлтэй гээд зөвшөөрдөггүй. Нөгөөх маань мятрашгүй Жулиа царайлаад дахиад цуг аялан тоглолтоор явдаг. Тэгээд нөгөө бүсгүй нь ч түүнд хайртайгаа ойлгоод гэхдээ дахиал гэр бүлийг чинь бусниулахыг хүсэхгүй байна гээд явна. Нөгөө залуу маань эхний аялан тоглолтоосоо эхлээд хар тамхинд орчихсон. Тэгээд 2 дахь аялан тоглолтынхоо үеэр ухаан алдаж унаад, тэгээд гэртээ харих замдаа хар тамхитай явж байгаад баригдаад нэр хүнд нь унаад эхнэр нь тэр 2ын явдлыг мэдээд хүүхдүүдээ аваад яваад өгнө. Ингээд эхнэрээсээ салаад хар тамхиа татаад бас нөгөө эмэгтэйгээ утсаар ярихыг хүлээсээр. Нэг өглөө сэрсэн чинь гэрийнх нь утсыг тасалчихсан байдийн. Тэгээд нөгөө эмэгтэй нь өөр лүү нь залгасан ч ярьж чадахгүй гээд нөгөө эмэгтэйгийн гэрт очоод нөгөө эмэгтэй нь ч чи ингэж хар тамхи нтр-ээ хэрэглэхээ боль өөр хүн байсан шүү дээ чи гээд. Тэрнээс буцаж явж байгаад ойн цоорхойд шинэ байшин барьж байхыг хараад тэр байшинг худалдаж аваад нөгөө эмэгтэйгээ гэртээ уриад за тэгээд нөгөө эмэгтэй нь түүнтэй хамт байхаар шийдээд хар тамхинаас л гаргаад удалгүй гэрлээд 35н жил хамтдаа амар сайхандаа жаргаад 4н сарын зайтайгаар нас барцгаасийн байна лээ.

Би энэ киног үзсэний дараа хамгийн түрүүнд толгойд орж ирдэг бодол бол би яаж энэ миний 35н жил хамт амьдрах хүн гэдгийг мэдэх юм бэээээээ??? Хэдийгээр энэ 2 хүний талаас харахад их сайхан хайр сайхан амьдрал мэт. Гэтэл салсан эхнэрийнх нь талаас харахад тэр хүн юу буруу хийсэн бээ 2 сайхан хүүхдийг нь төрүүлж өсгөж өглөө. Жирийн нэг залуу байхаас нь алдартай дуучин болтол нь хамт байж ар гэрээ сайн сайхан авч явсан. Зүгээр л хувь тавилан гэж үү тэгвэл би хэн нэгний хувьд 35н жил амьдрах хүн нь үү эсвэл эхний эхнэр шиг хэсэг хамт байгаад салах хүн нь үү гэдгээ яаж мэдэх вэ? Яаж миний сонголт зөв эсэхийг мэдэх үү? 

Энэ киног үзснийхээ дараа ингээд хэд хоног бодол болдог юм. Залуугийн талаас, эхний эхнэрийн талаас, сүүлийн эхнэрийн талаас гээл. 

Миний 35н жил амьдрах хүн минь хаана намайг хайгаад явж байгаан бол доо. 2уулаа эртхэн шиг болж өгвөл 2014н ондоо багтаж тааралдаж танилцаж аваад 3н жил бие биенээ сайн таниж мэдэж аваад яг баттай 35н жил амьдрах хүн мөн гэж итгэхээрээ гэр бүл болоод 35н жил ахиухан шиг аз жаргалтай багахан шиг зовлон гунигтай амьдаръяа хө.

Урам зориг оров. Би японд сурмаар амьдармаар байна.

Би чинь их идэвхитэй блог уншдаг хүн. Ер нь бичихээсээ илүү унших дуртай илүү авъяастай хаха авъяасгүй хүн чинь уншихыгаа хүртэл авъяас болгох гээд үзэхийн байна шдээ. Би заримдаа энэ Женко Баттулга, Путин нтр-д атаархдаг шд. Би чинь өөрөө ямар ч авъяасгүй хүн байхгүй юу ёстой түй ч байхгүй. За солгой хоолойтой байж дуулах дуртайгаа тооцохгүй л бол. Тэгсэн Путины тухай уншиж байлаа. Бөх барилддаг л гэнэ, тагнуулч л гэнэ. Бас Баттулга байна. Зураг зурдаг л гэнэ, бөх барилддаг л гэнэ, бүр хөгжим ч сонирхчихдог, тэгээд бизнесмэн. За эндээс үзэхэд энэ 2 хүн энэ бүх авъяас байхгүй байсан ч улс төрд өөрийн гсн байр суурьтай биеэ засчихсан гэрээ засчихсан одоо төрөө засах гээд явж байгаа хүмүүс. Энэ авъяаснууд үнэндээ эд нарт ямар ч хэрэггүй байгаа байхгүй юу ядаж эд нарт ганц ганц л авъяас өгч болох л байсан бурхан. Тэгээд надаа үлдсэнээс нь нэгийг өгчихсөн бол би өдийд ингээд тоо бодож толгойгоо зовоохгүй зураг зурсан шигээ байгалийн сайхнаар аялаал, зургаа зараал сайхан амьдрах байжээ. Эндээс үзэхэд нөгөө шударга юм гэж хаана байнаа бурхан минь гэж хашгирмаар болж байгаа байхгүй юу. Нээрээ авъяас хүний амьдралд аягүй хэрэгтэй. За цэцэрлэгээс эхлээл хэрэг болж эхэлнэ. Цэцэрлэгт урлагийн үзлэг шиг юм болдог шд ядаж л шинэ жилээр цасан охин, ойн амьтан эсвэл дуу дуулж, шүлэг уншдаг хүүхэд хэрэг болдог. За тэгээд 10н жилжингээ бас хэрэг болно. Урлагийн үзлэг болонгуут л хүн болгоноос дуулдаг уу, бүжиглэдэг үү, шүлэг зохиодог уу, уншдаг уу гээл эхэлнэ. Бас тэмцээн уралдаан болохоор спортын авъяас хэрэг болно. Их сургуульд бас адилхан. За ажилд орно бас л хэрэг болдог. Ингэхээр чинь над шиг авъяасгүй хүн чинь аягүй хэцүү. Заримдаа ч инээж байгаад аа би чинь алтан балиашиг миний дэмжсэн баг заавал хождог нтр гээл. Заримдаа ч муухай царай гаргаж байгаад би тоо бодох хоббитой чихшиг. Нээрээ аягүй хэцүү шүү. Би бүр тийм урлагийн үзлэг, спортын тэмцээн уралдааныг бараг л үзэн ядаж байгаам чинь. Надаа чинь үнэндээ балиашиглахаас өөр авъяас үнэндээ байхгүй. Балиашиглахыг бол аймар хийнэ шд. Орилоол, зааж зааварлаал, алгаа хорстол ташаал хэхэ.

Хүүе энэ чинь одоо юу болж байнаа нөгөө урам зориг орсон талаараа бичих гэж байгаад нэг мэдсэн тас хадуурсан явж байна.

За бүүр эхнээс нь эхлэе. Нэг дэлгүүрийн хямдралын цаасан дээрээс миний дуртай шоколад овоо сайхан хямдарсан байгааг олж харав. Би нээрээ чихэр шоколадны өвчтэй шдээ. Өдөрт дор хаяж нэг чихэрний төрлийн юм иднэ. Тэгээд зүгээр идэхгүй заавал үнэтэйг иднэ. Миний санхүүд маш их хохирол авчирдаг төрлийн зардал юм байгаан. За тэгээд өчигдөр тэр дэлгүүр оровоо. 3н шоколад авах гээд. Тэгсэн дуусчихжээ нөгөө шоколад чинь. Бодвол надтай адилхан үл бүтэх хүмүүс их байдаг бололтой энд. Өө дуусчиж баларсийн гээд гэртээ орсон чинь эгч маргааш өглөө дахиад гаргаад тавих байхөө хямдралынх нь хугацаа л дуусаагүй бол байх л ёстой шд. Чи өглөө очоод үз гэвээ. За тэгээл хямдарсан шоколадны төлөө өглөө 7с сэрүүлэг тавьж сэрээд босоод 7.30 гээд дэлгүүр дээрээ очив. Яг миний дуртай төрлөөс 3хан ширхэг байсан гээд боддоо. Би яахав очих замдаа за 4г авсан ч яахав дээ тэртэй тэргүй идээд дуусахаас ухааны юм бодцон. Тэгээл би буцах замдаа ингэж бодсийн. Би өчигдрөөс хойш яг 3г авна гээд итгэчихсэн байсан болохоор нөгөө Нууц нтр гээд хүн болгоны шуураад байсан номны онолоор яг 3н ширхэг үлджээ гээд. Би тэр номыг уншаагүй л дээ. Уншиж эхлээл сонирхол татаагүй ном. Гэхдээ хүн болгон ярьсаар, энд тэнд рекламдсаар байгаад би хүн маш хүчтэй бодохоор тэр бодол нь биелдэг тухай гээд ойлгосийн. Тэгээд надад сүүлийн үед хэд хэдэн том хүсэл төрөөд байгаа л даа. Тэрийгээ биежүүлж эндээ бичээд тэгээд байнга бодсоор байгаа биелүүлье гэж бодсийн.

Миний 1-р хүсэл. 3н жилийн дараа гэхэд 20000 евротой болоод ээж, дүү 2тойгоо америкаар аялж шоппинг хийх. Хаха аймар хошин байгааз. Яахав манай ээж, дүү бид 3 аймар шуналтай тэгээд америкт юм хум аймар хямдхан байдаг болохоор ээж дүү 2оо газар үзүүлэнгээ баахан хувцас хунар авч контейнер дүүрэн юм гэр лүүгээ ачуулмаар байгаан. Энэ хүсэл ч надаа нилээн дээрээс хойш байгаал байсийн. Тэгээд хэд хоногийн өмнө төөрөөд баахан алхахдаа ер нь хэдий хэрийн мөнгө хэрэг болохыг нь тооцож гаргаад тэгээд ер нь би 3000 еврогийн цалинтай ажил олоод 1 жил хийхэд л 20000 евро цуглуулчихийм байна гэж тооцсийн. Цалингаасаа байр, хэрэглээний мөнгө, бас сар болгон гэрийнхэндээ мөнгө өгөөл 2000г нь хадгалаад байхад болохийн байна.

Миний 2-р хүсэл. Би хамгийн эхэнд блог унших дуртай гэж бичсэндээ даанч хадуураад авъяас нтр-ийн талаар болсныг эс тооцвол. Тэгээд японд амьдарч байгаа, амьдарч байгаад буцсан хүмүүсийн блогийг их уншдаг юм. Тэгээд уншаал байх тусам улам японд хэсэг байж үзмээр санагддаг болсон. 3 юмуу 4н жил за ихдээ л 5н жил японд амьдарч, сурч, ажиллаж үзэхийг хүсч байна. Мэдээж тэтгэлэгтэйгээр л дээ хэхэ. Аймар шуналтай. Тэнд япон хэлийг орчинд нь сураад, эрүүл хоол идэж, эрүүл хэв маягаас суралцаж, бас хямдралаар хямдхан юм авч за үнэндээ хямдхан гоо сайханд хэрэгтэй зүйлүүдийг хэрэглэж баймаар байна. Эдна гээд блогчны блогийг унших их дуртай яагаав нэг бичлэг дээр ийм блог хайгаад олдоггүй ээ гэж бичээд олж байсан. www.ednaume.blogspot.com сонирхоод уншаад үзээрэй их гоё гоё мэдээлэл оруулдаг юм. Би энэ блогоос Hada crie гээд нүүрний массажлагчийн тухай уншаад таалагдаад хайж хайж ebay.com-с худалдаж авч байлаа. Над шиг гоо сайхандаа бараг анхаардаггүй хүнд их хэрэгтэй эд шүү. Тэгээд энэндээ хэрэглэх тоник олохгүй бас л энэ блогоосоо шисэдогийн японы дотоодынх нь хямдхан тоникийг олж япон явсан хүнд захиж баахныг авчруулж байлаа. Одоо хүртэл хэрэглэж л байгаа хэхэ. Надаа ямар япон явах хүн байнга олдох биш гээд олдсон дээр нь баахныг захьсан. Тэгээд дахиал энэ блогны хуучин бичлэгүүдийг уншаад явж байсан чинь Healthy drink гээд нүүр их гоё сайхан болгодог найруулдаг ундааны бичлэг өнөөдөр уншаад. Энийг ээждээ авч өгмөөр санагдаад хайлаа. Ганц найдвар ebay.com руугаа ороод галиглаж өгснөөр нь хайлаа байдаггүй ээ. Тэгээд ханзаар бичснийг нь копидоод хайсан нэг япон дэлгүүрт уул нь хямдраад 2000 орчин иен болчиж. Даанч хэлийг нь ойлгохгүй болохоор муухай царайлаал сууж байна. Хэнээр яаж авахуулах вээ гээл хэхэ. Ээж маань одоо 47той. Тэгээд ээж нь 50 хүртлээ л гоёно шдээ миний охион гээл манай дүү бид 2 ээж өөртөө аймар их хувцас авахиймаа нтр гээл барьцахаар хэлдийн. Тэгээд ээжийгээ 60 хүрсэн ч одооных шиг гоёор нь гоёж байлгах санаатай иймэрхүү юм их анхаардаг болсон. Тэгээл би японд байвал амар байхгүй юу. Дэлгүүр ороол иймэрхүү юмнуудаас баахныг аваал монгол руу явуулаал гээл хэхэ. За япон явах зорилго бол иймэрхүү.

Миний 3-р хүсэл бол бас л блогтой холбоотой. Тэмээчин бүсгүйгийн блогийг унших дуртай. Анх яагаад унших дуртай болсон бээ гэхээр өдөр болгон шинэ бичлэг оруулдаг болохоор. Хэхэ над шиг унших дуртай хүн чинь өдөр болгон л уншдаг хэдэн блогоо шүүрдэнэ шүү дээ. Тэгээл Тэмээчин бүсгүй маань өдөр болгон шинэ бичлэг нэмээл би тэрийг нь уншаал хэхэ. За тэгсэн өнөөдөр Тэмээчин бүсгүй маань яаж их сургуульдаа орсноо бичжээ. Тэгээд ийм их хичээл зүтгэл гаргасныг нь уншаад үнэндээ өөрөөсөө ичих сэтгэгдэл төрсөн. Би англи хэлийг бас л сурах гээд хичээж яваа хүн. Гэхдээ хэзээ ч энэ бүсгүй шиг ингэж шаргуу хичээсэнгүй ээ. Тэгээл нэг урсгалаар бүх зүйл сайхан болно гсн үзлээр л яваад байсан байна. Одоог хүртэл англи хэлний шалгалт дээрээ яаж ийж байгаад E авчихвал болоо гээд бодож явсийн. Тэгээд өнөөдрийн бичлэгийг нь уншаад өөрийгөө дайчлахаар шийдсэн. Шалгалт болтол одоо надад 1 сарын хугацаа байгаан. Энэ хугацаанд ТБ-ын 32 номнуудыг олж татаж аваад, хэвлээд 1 сар 16г нь ч болов дуусгая гэж шийдсэн. Энэ хамгийн ойрын магадгүй хамгийн жижиг зорилго байх. Гэхдээ ирээдүйд миний амьдралд маш чухалд тооцогдох чадвар болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн гол хүслээ бичихээ мартсан байна шдээ. Эндээс үзэхэд ч энэ надаа тийм чухал биш юм шиг байгаамаа хэхэ. Миний бодлоор хүний амьдралд хамгийн чухал 2 сонголт бол мэргэжил, хань 2 юм байгаам. энэ 2оо л зөв сонгочихвол тэгээд амьдрал болоод явчих юм шиг. Би мэргэжлээ зөв сонгосон гэж бодож явдаг. Ямар ч байсан дуртай тоогоо бодоол явах байх. Харин нөхрийн тухайд бол асуудалтай. За энэ жилдээ багтаж гэрлэнэ нтр гэх нь хаашааийн. Зүгээр 2014 ондоо багтаж 35н жил надтай хамт амьдрах хүнтэйгээ танилцмаар байна. Яагаад 35н жил гэснийг тусад нь бичлэг хийнээ.

За тэгээд 2014 ондоо ийм ийм зорилтуудтай орж байна даа. Эхний 2 ба сүүлийн зорилгоо яаж биелүүлэхээ үнэндээ одоо төсөөлөл ч алга гэхдээ 
Санаж явбал бүтнэ 
Сажилж явбал хүрнэ
гээд ардын сайхан зүйр цэцэн үгний дагуу УРАГШАА.


Sunday, July 7, 2013

Үхлээс айх мэдрэмж

За өнөөдөр ч жинхэнээсээ онгодтойгаа тааралдчихсан бололтой гэснээс би уул нь блогтоо муу муухай зүйлийн тухай аль болох бичихгүй гэж боддийн. Учир нь тэртэй тэргүй олон муу юм байхад нэмж блогтоо муухай юм оруулаад яахав гэж боддийн. Тэгээд ч өөрийнхөө боддог хэтэрхий хүнд бодлуудаа оруулаад эхлэх юм бол би дараа нь блогоо уншихдаа өөрөө стрессдэх учраас. Би өөрөө их гутранги үзэлтэй хүн тэрийгээ ч мэддэг болохоор ямар нэг зүйлийг өөдрөгөөр, эсвэл хошиноор харахыг хичээж явдийн амьхандаа хүмүүсийг өөрийн итгэдэггүй зүйлд итгүүлэхийг хичээдэг гэх үү дээ.

За тэхдээ одоо нэг онцгүй хүнд бодол төрүүлэх зүйлийн тухай бичихжийнэ. Манай нөгөө хатуу самар эмээ байна даа ээжийн ээж нь. Сахарын өвчтэй л дөө олон жил болж байгаан 8н жил хавьцаа байгаа байхаа. Тэгээд урд нь нэг мэдрэлийн эмнээс харшилаад бүх биеэр нь цэврүү үсрээд сэхээнд ороод за бараг үхэх шахсан даа. Цэврүү үсрээд хагараад арьс нь хуураад гээд ёстой аймшгийн. Тэгсэн сая эмээ нөгөө хайрт 3 дахь охиныхоо хүүхдийг хараад ядаргаанд ороод нойр нь хүрэхээ больсон. Эмээ дээр үед эмнэлэгт ажилладаг байхдаа маш их ачаалалтай ажилладаг байсийм шиг байгаан. 5ын 5н хүүхэд төрүүлж өсгөөд хажуугаар нь ажилдаа яваад лаборант байсан болохоороо шөнө ч хамаагүй дуудагдаад явдаг байсан гсн. Орой ажлаа тарж ирээд шөнийн 3,4 хүртэл хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад унтаад өглөө 7с сэрээд ажилдаа явдаг байсан гсн. Тэгээд 2 билүү 3н удаа нүүр нь мурийсан тэрнээс хойш ядрахаараа нойр нь огт байхгүй болчихдог тэгээд бүүр өчнөөн арга хэрэглээд болдоггүй тэгээд яаж ийж байгаад ганц л шөнө унтчих юм бол тэгээд цаашаагаа зүгээр унтдаг болдог болчихсийн. Тэгээд сая нөгөө зээгээ хараад ядаргаанд ороод нөгөө нойр нь хүрдэггүй нь болчихсон. Тэгээд мэдрэлийн эмчид үзүүлсэн нэг тариа бичиж өгсөн гэнээ. Тэрийг тариулаад даралт нь ихсээд 210 болоод ярьж чадахаа болиод ухаан л алдсан юм шиг байгаан тэгээд нөгөө цэврүүнүүд нь гарах гээд арьснууд нь том томоор улайгаад эхэлсэн гсн. Тэгээд гэрийнхэн нь сандраад түргэн дуудаад эмээгийн 2 дахь, 3 дахь хүүхдүүд нь цуг авч явж л дээ. Эмээгийн 3 дахь эгч их сүржин гар л даа. Хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах дуртай гэхиймуу эсвэл ямар нэгэн зүйлийг хэт дэвэргэдэг гэхиймуу даа. Нөгөө хүнээ ч боддоггүй тийм. Тэгсэн манай ээжийг хөдөө байхад нь нөгөө дүү нь утасдаал ээж үхэх нь бушуу ир гэж л дээ. Мэдээж ээж нь муу байхад хэлэх нь зөв ч тийм мэдээлэл сонссон хүн хөдөөнөөс ирэх замдаа ямар нэгэн зүйл болохгүй гсн баталгаа байхгүй шүү дээ. Хүмүүс аль болох тиймэрхүү муу зүйлийг эвтэйхэн хэлэх гэж хичээдэг биз дээ. Ялангуяа замд яваа хүнд. Тэгсэн ээж сандраад л над руу утасдаад эмээ чинь үхэх нь чи хурдан оч гээд. Тэгсэн би тэр үед юу гэж бодсон гээч. Би мэдээж үхлийн тухай боддог л доо. Одоохондоо би ойр дотноосоо хэн нэгнийг үхэлд алдаж үзээгүй байгаа. Өвөө их бага байхад өнгөрсөн болохоор би сайн санадаггүй л дээ. Өвөөг нас барахад нь нас барсных нь дараа ч би огт хараагүй. Тэгээд би заримдаа боддийн үнэхээр хайртай ойр дотныхоо хүнийг алдвал би яах бол ямар байх бол яаж эвлэрэх бол гээл олон л юм боддийн. Тэгээд яг тэр үед эмээг муу байна яаралтай оч гэх үед би гэнэт очмооргүй санагдсан. Зүгээр л эмээг үхэхийг харахыг хүсээгүй, үхсэн байхыг нь харахыг хүсээгүй. Зүгээр л би хэрвээ харахгүй бол эмээ үхэхгүй миний сэтгэл санаанд хэзээ ч үхэхгүй юм шиг санагдсан. Эмээ түрүү зун Чех явсийн тэхэд би эмээтэй цөөхөн утсаар ярьсан бараг холбоогүй байж байгаад эмээ ирсэн. Яг тэрэн шиг л хэрвээ би эмээг үхсэн гэдгийг мэдэхгүй л бол эмээ хаа нэгтээ байх л юм шиг. Би эмээтэй цуг байхгүй байсан ч хамаагүй зүгээр л амьд гэж бодоод явахыг хүссэн. Тэгээд би очоогүй ээж уурлаж, нөгөө эгч ирээч энд хүн амьтан хэрэгтэй байна гэж байсан ч очоогүй. Манай гэрийнхэн хамаатнууд намайг мэднэ л дээ дураараа гэдгийг хүсэхгүй бол хэний ч үгэнд орохгүй гэдгийг. Тэгээд бүгд л гайхсан бололтой тэгсэн ч тэгээд намайг амар тайван орхисон. Маргааш нь эмээгийн бие гайгүй болсон гээд тэгээд би маргааш нь очсон. Мэдээж очоод эмээг баахан загнасан та чинь яасан хачин юм тэр эмч нтр-дээ би энэ эмнээс харшилдийм шүү гээд хэлчихэд яасын гээл хэхэ би бол хэнийг л бол хэнийг загнана шүү дээ. Тэгээд маргаашнаас нь эхлээд эмээ дээр очиж ургацаа хурааж эхэлсэн хэхэ. Ургац гэдэг нь эмээг хүмүүс эргэж очихдоо зарим нь сахарын өвчтэйг нь мартчихдаг, зарим нь мэддэггүй, зарим нь сахарын өвчтэй хүн юу юу иддэгийг мэддэггүй зэргээс болоод баахан эмээ идэж болдоггүй ч би идэж болдог бөөн гоё гоё юм авчирч өгдийн. Манайх эмээгийн эмнэлэгтэй ойрхон болохоор ойр зуурын юмыг нь аваачиж өгөнгөө ургацаа хураагаал. Миний иддэггүй юм хум байвал дараагийн тариачинд өгөөрэй гээл үлдээчихнэ хэхэ.

За тэгээд эндээс нэг л юм ойлгож авсан би бол үхлээс зугатах аргыг сонгодог хүн гэдгээ. Би өөрийнхөө үхлээс айдаггүй л дээ. Магадгүй хэтэхий залуу бас надад хоргодох хүн жишээ нь хүүхэд байхгүй болохоор тэр байх. Харин ойр дотны хүмүүсээ алдахаас айгаад зугатах хүн гэдгээ ойлгож авав. Гэхдээ би хэзээ нэгэн цагт зугатахыг биш нүүр тулахыг сонгох байх. Яагаад гэхээр ихэнх хүмүүс ойр дотны хүнийхээ толгойг түшиж чадаагүйдээ харамсдаг болохоор би харамсахаар айсандаа эсвэл том хүн болохоороо нүүр тулах байхдаа үхэл гэдэг дайсантайгаа эсвэл найз ч байж магадгүй. Би үхэл бол аз жаргал гэж боддог яг үхэж байгаа хүндээ. Мэдээж үлдэж байгаануудынх нь хувьд дайсан. Гэхдээ л хүн энэ зовлонт хорвоод өчнөөн жил зовчоод үхэлтэй уулзаад сайхан жаргана шүү дээ. Жинхэнэ амар амгаланг мэдэрдэг байх гэж найддаг.